Америкийн байгууллагуудыг танилцуулах булан нээж байна. Бид мэддэг юм шиг л сайхан яваад байдгаас чухам юу хийдэг яадаг талаар мэдээлэл мөхөс байдаг. Энэ нь Монгол хүний хэнэггүй бас мэдмэр зантай холбоотой ажгуу.
US EPA (Environmental Protection Agency) буюу АНУ-н байгал хамгаалах засгийн газарын агентлагийг танилцуулж байна. Энэ байгууллага байгаль орчин болон хүн ардын эрүүл мэндийг хамгаалах зорилттой байгууллагдсан. 1970 онд АНУ-ын конгрессээр баталсан Байгал Орчны Үндэсний Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан энэхүү агентлаг нь эрдэм шинжилгээ, техник технологи, инженер, боловсролын болон хуулийн мэргэжлийн нийт 17 мянган ажилчидтай. Агентлагийн даргыг нь АНУ-ын ерөнхийлөгч томилдог. Өнөөдөр Америкт EPA (И Пи Эй) -ийн үйл ажиллагаа маш чухал ач холбогдолтой бөгөөд засгийн газрын бусад байгууллагуудыг ч чичрүүлдэг. Ойрын үед Батлан хамгаалах яам (Пентагон) тай цэргийн бааз дахь хортой хаягдалаа цаг тухайд нь цэвэрлэхгүй байгаа учир EPA-аас шаардах бичиг авсан талаар Америкийн сонин хэвлэлүүд нилээд шуугиж байна. EPA-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.epa.gov сайтаар орж сонирхоно уу.
Wednesday, July 30, 2008
Tuesday, May 6, 2008
Монгол Хөгжил: Хадаасны Үлгэр
Даанч хээгүй Монгочууд бид урдхаа харахаас биш ардаа үлдэж буй мөрөө хардаг билүү. Энэ тухай нэг ийм үлгэр байдагийн
Байнга л хэрэг төвөг тарьж, хавийнхаа нэгнийг гомдоож байдаг хүүдээ аргаа барсан аав нь нэг өдөр:
Миний хүү хүн гомдоох тоолондоо өрөөнийхөө ханан дээр хадаас хадаж байгаарай, гэж хэлжээ. Өдөр ирэх болгон өрөөнийх нь ханан дээрх хадаас хэрхэн нэмэгдэж байгааг хараад хүн гомдвол ямар болохыг ухаарчээ. Тэгээд аавдаа очиж хадаасны тухай бас өөрийхөө сэтгэгдэлийг аавдаа хэлэхэд, хадаасаа хананаасаа суглах цаг болжээ гэж аав хариулсан байна.
Тэгээд хүү хүн гомдоохгүй биеэ байхаар шийдэж тэр тоолондоо нэг хадаас авч хаядаг болжээ. Хэдийгээр ханан дээрх хадаас нь цөөрсөн ч гэсэн үлдсэн мөрийг нь харахад сэтгэлд нь их л таагүй санагддаг байж. Энэ удаад хүү ааваараа хэлүүлэх бус өөрөө санаачлагаараа хүн баярлуулахыг санаачилж тэр тоолондоо хадааснаас үлдсэн мөрөө бөглөдөг болжээ.
Байнга л хэрэг төвөг тарьж, хавийнхаа нэгнийг гомдоож байдаг хүүдээ аргаа барсан аав нь нэг өдөр:
Миний хүү хүн гомдоох тоолондоо өрөөнийхөө ханан дээр хадаас хадаж байгаарай, гэж хэлжээ. Өдөр ирэх болгон өрөөнийх нь ханан дээрх хадаас хэрхэн нэмэгдэж байгааг хараад хүн гомдвол ямар болохыг ухаарчээ. Тэгээд аавдаа очиж хадаасны тухай бас өөрийхөө сэтгэгдэлийг аавдаа хэлэхэд, хадаасаа хананаасаа суглах цаг болжээ гэж аав хариулсан байна.
Тэгээд хүү хүн гомдоохгүй биеэ байхаар шийдэж тэр тоолондоо нэг хадаас авч хаядаг болжээ. Хэдийгээр ханан дээрх хадаас нь цөөрсөн ч гэсэн үлдсэн мөрийг нь харахад сэтгэлд нь их л таагүй санагддаг байж. Энэ удаад хүү ааваараа хэлүүлэх бус өөрөө санаачлагаараа хүн баярлуулахыг санаачилж тэр тоолондоо хадааснаас үлдсэн мөрөө бөглөдөг болжээ.
Saturday, April 19, 2008
Монгол Хөгжил: Дэлхийн Өдөр

Хэдхэн хоногийн дараа буюу 4 сарын 22нд Дэлхий даяараа Дэлхийн Өдрийг тэмдэглэх гэж байна. Анх 1969 онд АНУ-ын Сенатор ГэйЛорд Нелсон энэ өдрийг бүх нийтээрээ байгаль орчноо хамгаалах болон хамгаалахын ач холбогдлыг дэлгэрүүлэх гэж уриалж тэмдэглээд энэ нь Дэлхийн Өдөр болж уламжлан өргөжсэн байна. Дэлхийн Өдрийг өнөөдөр өндөр хөгжилтэй орнууд л тэмдэглэж байгаа нь байгаль орчны асуудал ямар хэмжээнд байгааг харуулж байна. Нэгэнт Дэлхийн жишигт хүрэх гэж эрмэлзэж байдаг манайх шиг орны хувьд энэ өдрийг тэмдэглэхийн ач холбогдол дотооддоо болон олон улсад ач холбогдолтой байх болно. Энэ өдрийг тэмдэглэх нь зүгээр нэг баяр гээд хөөрөөд өнгөрөх биш байгууллагууд болон албан газрууд зохион байгуулалттайгаар бүтэн жил байгаль орчинд хийсэн ажлаа сурталчлах хэрэгтэй байна.
Уламжлалаа бодсон ч тэр өнөөгийн байгаль орчны байдлыг бодсон ч тэр Бидний хөдлөх цаг болсон гэж би дотроо бодож байна. Харин байгаль орчны асуудлыг шийдвэрлэх ажлыг заавал зохион байгуулалттай хийхгүй бол Дэлхийн Өдөр биш болно шүү. Энэ ажлыг дэмжиж санаа сэтгэл нийлүүлэх хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн болон байгууллагыг уриалж байна.
Сайн Санааны Үүд Дэлгэрэх Болтугай.
Sunday, April 13, 2008
Монгол Хөгжил: Амьдрах Урлаг

Өнөөдөр Монголд ер нь өөрийгөө хөгжүүлэх арга хэмжээ бага явагдаж байгаа. Урьд нь өтгөс буурлуудаасаа амьдрах ухаанаа сураад авчихдаг байсан. Өнөөдрийн нийгэмд харин хөгшдийн маань энэ үүрэг нилээд хойш тавигдаж залуучууд толгой мэдэн өөрсдийнхөө замналаар замнана.
Амьдрах Урлаг буюу Art of Living гэж олон улсын ашгийн бус байгууллага энэ талаар нилээд эрчимтэй бас нааштай үр дүнтэй ажилладаг. Энэ байгууллагын явуулдаг хичээлээр хүн биеэ авч явах талаар мэдлэг олж авдаг. Энэ сургалтыг Монголд нилээд амжиллтай явагддаг талаар бусад орны энэ сургалтыг мэддэг улсууд сайшаан ярьдаг. Тэгхээр үүнийг уншигч та энэ талаар мэддэг бол мэддэггүй нэгэнд дуулгаарай. Хэрвээ мэддэггүй бол мэддэг нэгнээс асуух болон өөрөө яваад үзэх гэх мэт олон сонголт таньд байна. Хэрвээ та гадаад оронд амьдардаг бол http://www.artofliving.org/ хаягаар орж өөрийн ойролцоох сургалтанд бас хамрагдаж болно. Та бүхэнд сайн сайхныг хүсье.
Амьдрах Урлаг буюу Art of Living гэж олон улсын ашгийн бус байгууллага энэ талаар нилээд эрчимтэй бас нааштай үр дүнтэй ажилладаг. Энэ байгууллагын явуулдаг хичээлээр хүн биеэ авч явах талаар мэдлэг олж авдаг. Энэ сургалтыг Монголд нилээд амжиллтай явагддаг талаар бусад орны энэ сургалтыг мэддэг улсууд сайшаан ярьдаг. Тэгхээр үүнийг уншигч та энэ талаар мэддэг бол мэддэггүй нэгэнд дуулгаарай. Хэрвээ мэддэггүй бол мэддэг нэгнээс асуух болон өөрөө яваад үзэх гэх мэт олон сонголт таньд байна. Хэрвээ та гадаад оронд амьдардаг бол http://www.artofliving.org/ хаягаар орж өөрийн ойролцоох сургалтанд бас хамрагдаж болно. Та бүхэнд сайн сайхныг хүсье.
Monday, March 17, 2008
Монгол Хөгжил:Бидний Баялаг
Би байгаль орны мэргэжилтэйн хувьд баялагийг зөв зарцуулах нь хүн ба байгалийн зохистой харьцаа гэж ойлгож явдаг. Одоогийн улс төрийн хүчнүүд, байгалийн баялагийг зохистой зарцуулах талаар нэг л олигтой шийдэл гаргахгүй байгаад гайхаад барахгүй. Нээрээ л Монголын иргэн бид баялагаа эзэмших ёстой гээд байгаа юм бол яагаад эзэмшүүлдэггүй юм бээ л гэж. Миний бодлоор хүүхэд болон шинэ өрх бүрт бэлэн мөнгө олгохын оронд, нүүрснийг нь өнөөх туршаад дуусдаггүй утаа бага гаргадаг нүүрсээ бүрэн шатаадаг зуухаа үнэгүй тараагаад өгчихвөл одоо бид баялагаа эзэмшиж байна гэж хэлэхсэн. Тэгснээр хонхорт маань хурах утаа ч багасах магадлал байна. Энэ санааг уул нь нааштай авч хэлэлцэх юм бол ирэх жилийн өвлийг багахаан утаатай өнгөрөөх магадлал байгаа юм. Өшөө цааш нь яриад байвал хэлэх үг байна. Гэхдээ мэргэн ардын ухаан миний энэ удаагийн бичлэгийг хэрхэхийг сонирхож байна. Та бүхнийг үндэсний үзэл гаргаж энэ сэдвээр хариу ирүүлэхийг хүсье! Мөн та өөрийн блогтой бол надад ирүүлж өөрийн санаагаа хуваалцахад таатай байх болно.
Хүндэтгэсэн Гана
Хүндэтгэсэн Гана
Monday, January 28, 2008
Монгол Хөгжил: Байгаль Орчноо Хамгаалъя
Монголчууд бид өвгөд дээдсээсээ уламжлалтайгаар байгальтай зохистой харьцах талаар тогтсон заншилтай үндэстэн. Ийм үндэстэн Дэлхий дээр Монголоос өөр байхгүй гэж хэлэхэд болхоор байсан. Гэтэл өнөөдөр бидэн шиг байгалаа хайхардаггүй улс орон байхгүй болжээ. Энэ байдлыг сэргээх зорилгоор улс төрийнхөн, эрдэмтэн мэргэд бусдад ихээхэн нөлөөтэй байдаг өнөөх рок попынхон ч бас идэвхтэй хичээнгүй байвал яасан юм бээ л гэж.
Тэгхээр энэ ажлыг нэг улиг болгох бус үндсэрхэг үзэл дээр тулгуурлан хөгжүүлэх тийм арга замыг бодох хэрэгтэй. Хэрвээ байгаль орчин чинь бохир, хүн ард чинь дорой байвал үндэстэн гэж дуудахад хэцүү санагдаж байна. Тэгхээр залуучууддаа буурлуудаасаа суралцаж хойч үеэ хүмүүжүүлэх хөдөлгөөн эхлүүлээрэй гэж уриалж байна. Ирж буй Цагаан Сар гэдэг баяр бол зохих хэмжээгээр бидний байгальтайгаа хэрхэн уялдаатай байдагийг илтгэж байгаа хэрэг. Таны сэтгэл ариун ухаан саруул байж эв нэгдэлийг эрхэмлэж явахыг ерөөе. Сар Шинэдээ Сайхан Шинэлээрэй.
Тэгхээр энэ ажлыг нэг улиг болгох бус үндсэрхэг үзэл дээр тулгуурлан хөгжүүлэх тийм арга замыг бодох хэрэгтэй. Хэрвээ байгаль орчин чинь бохир, хүн ард чинь дорой байвал үндэстэн гэж дуудахад хэцүү санагдаж байна. Тэгхээр залуучууддаа буурлуудаасаа суралцаж хойч үеэ хүмүүжүүлэх хөдөлгөөн эхлүүлээрэй гэж уриалж байна. Ирж буй Цагаан Сар гэдэг баяр бол зохих хэмжээгээр бидний байгальтайгаа хэрхэн уялдаатай байдагийг илтгэж байгаа хэрэг. Таны сэтгэл ариун ухаан саруул байж эв нэгдэлийг эрхэмлэж явахыг ерөөе. Сар Шинэдээ Сайхан Шинэлээрэй.
Saturday, December 29, 2007
Жижигийн Шинжлэх Ухаан

Жэффри Бринкер ажлын өдөр болгон өглөө 5 цагт босоод өөртөө болон эхнэртээ каппучино кофе хийж уудаг хүн. Тэднийх цонхоороо 80 милийн тэртээх талыг харахаар уулын дэнжид гэрээ бариулжээ. Өглөөний аяга кофе болон цонхоор харагдах алс хязгаар түүнд ухаан хайрладаг байж болох талтай. Учир нь Бринкер Дэлхийд данстай нанометр түвшиний материалын эрдэмтэн хүн.
Бринкер нь АНУ-ын Нью Мексико Мужийн Их Сургуулийн Хими-Инженерийн Профессор ба тэнд өөрийн гараараа наноматериалын бүтээлүүдээ хийдэг гэнэ. Бринкерээр ус цэвэршүүлэх болон бусад хүлэмжийн гэх мэт хийнүүдийг ялгах материал хийлгэх гэж АНУ-н Эрчим Хүчний Яам 2 сая ам. доллар, Нисэх Хүчин онгоцны гадаргуйг ямар нэгэн гэмтэл хорогдолоос хамгаалах бүрхүүл хийлгэх гэж нэг сая ам. доллар, Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн эмийн болон эмчилгэээний үр дүнг сайжруулах технологи захиалж 400 мянган ам. доллар, мөн GM автомашиний үйлдвэр түлшний үүр бүтээлгэх гэж лабораторийнх нь зардалын даах мэтчлэн тус тус хөрөнгө оруулдаг байна.
Бринкерийн нэг шавь одоо Герман дахь Гайсаны Их Сургуулийн Физик-Химийн Профессор Бернд Смарси хэлэхдээ: "Бринкер Профессор бол шинжлэх ухааны ажилдаа бол зөгнөж чаддаг хүн "гэжээ. "Түүний энэ чадвар жирийн эрдэмтдйн хүрч чадаагүйд хүргэдэг гэж" бас нэг шавь нь болох Эрик Карни хэлжээ.
Бринкерийн шинжлэх ухаан дахь амжилт нь аль 1990-ээд оноос эхэлсэн. Тэрээр хүн төрөлхтөн дэх хамгийн хөнгөн материалыг бүтээжээ. Мөн Улаан Нүдэн гаригийг судалж буй Марс Роверс роботын температурын огцом өөрчлөлтөл тэсвэртэй тусгаарлагч гадаргыг бүтээсэн гэнэ. Түүний хийсэн бүтээлүүд болон авсан шагналууд нь бахадмаар олон аж.
Бринкерийн энэ амжилтанд хүрсэн түүхийг сөхвөл тэрээр жирийн л ажилчны гэр бүлд төрж өссөн нэгэн. Аав ээж хоёрынх нь хэн нь ч коллежийн боловсрол эзэмшээгүй жирийн л нэгэн гэр бүл. Гэхдээ хүүгийнхээ 10 насны төрсөн өдрөөр нь аав ээж хоёр нь химийн тоглоомон лабораторийн иж бүрдэл авч өгсөн нь Бринкерийг өдий зэрэгт хүрэх томоохон алхам болж өгчээ. 1979 онд анхныхаа томилолтыг аваад Лос Аламос дахь Санди Лабораторид ажиллах болсон байна. Түүний анхных нь даалгавар бол урьд нь бусад эрдэмтдийн оролдоод амжилтгүй болж байсан ажлуудын нэг--нэг төрлийн органик шил буюу extremely viscous sol-gel glass. Тэрээр зургаан сарын турш полимер нэгдлийг бүтээх химийн томъёо тэгшитгэл боджээ. Тэгээд Охаёо Мужийн Колумбус дахь Баттелль Лаб-д Бринкер цаасан дээр хийсэн ажлаа тухайн үед sol-gell -мэргэжилтнүүдийн өмнө бодитоор баталж байжээ.
Өнөөдөр түүний ажил өөх, нүүрс-ус, болон угаалгын бодисын усанд хайртай (hydrophilic) болон дургүй (hydrophobic) хэсгийг өөрчлөхөд төвлөрсөн гэнэ. Эдгээр материалын усанд дуртай болон дургүй хэсгүүд устай нийлэх үедээ маш нарийн ширхэгтэй багц болдог байна. Ингэж үүссэн зуурмагтаа цахиур буюу силика (silica) нэмээд тэгээд усаа ууршуулахад силика нь симметр нанобүтэцтэй болдог байна. Эртний Грекийн--Бүхэл Ертөнцийг хайрлах болон үзэн ядах хоёрын харилцаа холбоогоор тайлбарлаж болно гэдэг сургаальтай санал нэгддэг тэрээр шинжлэх ухааныг энэ үзлийн үүднээс хардаг гэнэ.
Бринкерийн хамгийн сүүлийн үеийн бүтээл бол Намиб цөлийн цох хорхойг дуурайлгасан бүтэц гэнэ. Намиб цөлийн хорхойн бүрхүүл нь hydrophobic буюу усанд дургүй гадаргуй учир шүүдрийн ус нуруунд нь тогтолгүй доош урсаж цох хорхой уудаг байна. Энэ бүтцийг Нисэх Хүчний онгоцны гадаргуйд ашигласанаар усны дуслууд теннисний бөмбөг шиг гадаргуй дээр ойж онгоц усны дуслаас хамгаалагдах аж.
Есөн сарын 11-ний явдлаас өмнө Терроризмийн эсрэг Технологийн Лаб-д балын зөгий буюу honey bee ашиглан Биозэвсэг болон тэсрэх бодис илрүүлэхэд хэрэглэх санаа хэрэгжиж эхэлсэн байна. Бринкер энэ технологийг хөгжүүлэх ажилд хөл тавьж амьд эсийг феромоноор удирдагддаг жоомны нуруунд байрлуулах санааг гаргаж ирсэн байна. Ингэснээр биозэвсэг болон тэсрэх бөмбөгт ойртсон жоомны нуруун дахь эс өөрчлөгдөж гэрэлтэх гэнэ.
Гэтэл жоомны нуруунд суулгах эсийг амьд байлгах өнөөгийн технологи нь эсийг зөвхөн хоёр хоног л амьд хадгалж чаддаг байна. Түүний эс амь хадгалах технологийг хөгжүүлэхэд нь Нисэх Хүчин 500 мянган ам. доллар хөрөнгө оруулсан. Судалгааны үр дүнд Бринкер энэ жил силика нанохоолойд эсийг зургаан сар хадгалах технологийг танилцуулсан байна. Бринкер оюутнуудынхаа хамт энэ бүтцийн бат бэх байдлыг шалгах зорилгоор сүүн тэжээлтний эсийг бүгчим халуун орчимд ямарч гэмтэлгүй хадгалж чадсан байна. Энэ бүтцийг өөр эсүүдийн оролцоотойгоор хорт хавдар оношлоход хэрэглэх боломжтой гэнэ. Мөдхөн энэ инженерийн бүтээл бидний хэрэгцээнд ирэх байх.
Дээрх нийтллийн эх Science of Small @ http://www.forbes.com/ линк дээр байгаа. Нанотехнологийн талаар бусад сонирхолтой мэдээлэл нийтлэхийг уриалж байна. Бидний амьдралд компьютэр болон интернет өдий хэмжээнд нэвтэрсэнтэй адил хэдхэн жилийн дараа нанотехнологи бидний хэрэгцээний томоохон хэсэг болох нь тодорхой. Тиймд энэ талаар сонирхож явах нь эртдээгүй гэдгийг сануулъя. Ялангуяа анагаах ухааны салбарт аль хэдийнэ хэрэглэгдэж эхлэсэн. Сүүлийн үед бүтээгдсэн шинэ эмүүд зарим нь Нанотүвшинд бүтээгдсэн нь үр дүн сайтай гэгдэж байна. Тиймд нанотехнологийн хөгжилд хөл нийлүүлэх цаг нэгэнт иржээ. Санал хүсэлтээ bgtulga@yahoo.com хаягаар ирүүлж болно.
Subscribe to:
Posts (Atom)
