
Өнөөдрийн 5сарын 29 Вашингтон Пост сонинд Хятадын Засгийн Газар цөмийн эрчим хүчний үйлдвэрүүд нэмж барихаар болсон тухай бичсэн байна. Дэлхийн дулааралын асуудалд нааштай хандах энэхүү төлөвлөгөөнд 32 цөмийн эрчим хүчний үйлдвэрийг 2020 он гэхэд ашиглалтанд оруулах 50 тэрбум ам. долларын зардал төсөвлөөд байна. Төлөвлөсөн эрчим хүчний чадлыг өнөөдрийн дэлхийд үйлдвэрлэгдэж буй нийт цөмийн эрчим хүчнийхтэй харьцуулахад тийм ч бага биш гэнэ. Тэр хэмжээгээр Хятадын эдийн засаг Дэлхийд ноёлох талтай бөгөөд эрчим хүчний эрэлт эерэгээр бас сөрөгөөр хангагдана. Цөмийн эрчим хүчний үйлдвэр нь нүүрс мэт уламжлалт түлшээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрүүдээс хүлэмжийн хий бага ялгаруулдагаараа онцлогтой. Гэхдээ хэдэн мянган жил аюултай хэвээр байдаг цацраг идэвхит хаягдал гаргадаг. Хэдийгээр Хятад Дэлхийн зах зээлд өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд эхэлсэн байна. Хятадын ерөнхий сайд Вей Жьабао Австрали болон Нигери улсуудаар айлчилж ураны нийлүүлэлтийн талаар хэлэлцээр хийсэн гэнэ. Ураны эрэлт хэрэгцээ өссөнөөр боловсруулсан ураны үнэ нэг килограм нь 4.5 ам доллар байсан бол 2003 онд 55 ам доллар болтлоо өссөн байна. Японы Тошиба Пенсилвани дахь ВэстинХаус Электрик Корпорацийг авах гэж 5.4 тэрбум ам доллар зарцуулсан хамгийн том шалтгаан нь Хятад ирэх 20-30 жилд ВэстинХаус компанийн цөмийн технологийг авах сонирхолтойг таамагласан хэрэг. Хэдийгээр Хятадын эрдэмтэд болон засгийн газрын мэдэлтнүүд өнө удаан хэлэлцээд цөмийн эрчим хүч нь сайн сонголт гэж тохирсон ч Хятад наад захын асуудал болох хоол хүнсэн дээр аюулгүйн болон эрүүл ахуйн шаардлага хангадаггүйгээ марталгүй дурьджээ. "Хятадын Ногоон Найрамдалын Уур амьсгал болон Эрчим хүчний хөдөлгөөн"ий менежер Аилун Янг хэлэхдээ Хятадын Засгийн газар аюулгүй байдлыг хангах талаарх асуудлыг бие даан шийдэх боломжгүй учир хэрвээ Чернобиль шиг асуудал тулгарвал яах вэ? гэсэн байна. Тийм ч учраас Хятадын засгийн газар цацрагийн аюулгүй байдлыг хангах асуудлаар ВэстинХаус гэх мэт барууны компаниудтай гэрээгээр ажиллаж инженер болон барилга байгууламжын асуудлаа шийддэг гэнэ. Ийм байдлаар өнөөдөр есөн цөмийн эрчим хүчний үйлдвэр ажиллаж байгаа ба нэмж хоёр үйлдвэр энэ жилдээ багтаж цахилгааны сүлжээнд холбогдох болжээ. МИТ буюу Массачушэтсийн Технологийн Хүрээлэнгийн мэдээллэснээр Хятад 2050 он гэхэд 200 цөмийн эрчим хүчний үйлдвэр нэмж барьвал эрэлт нийлүүлэлт нь тэнцэх гэнэ. Хятадтай харьцуулбал Америкийн Нэгдсэн Улсад буй цөмийн эрчим хүчний үйлвэрүүдийн тоо 1979 оны Три Майл Аиландад болсон ослоос хойш 100 гаруйхан хэвээр байгаа гэсэн ч Бушийн дэмжлэгээр компаниуд энэ талаар бодож эхэлжээ.



