Saturday, December 29, 2007

Жижигийн Шинжлэх Ухаан


Жэффри Бринкер ажлын өдөр болгон өглөө 5 цагт босоод өөртөө болон эхнэртээ каппучино кофе хийж уудаг хүн. Тэднийх цонхоороо 80 милийн тэртээх талыг харахаар уулын дэнжид гэрээ бариулжээ. Өглөөний аяга кофе болон цонхоор харагдах алс хязгаар түүнд ухаан хайрладаг байж болох талтай. Учир нь Бринкер Дэлхийд данстай нанометр түвшиний материалын эрдэмтэн хүн.

Бринкер нь АНУ-ын Нью Мексико Мужийн Их Сургуулийн Хими-Инженерийн Профессор ба тэнд өөрийн гараараа наноматериалын бүтээлүүдээ хийдэг гэнэ. Бринкерээр ус цэвэршүүлэх болон бусад хүлэмжийн гэх мэт хийнүүдийг ялгах материал хийлгэх гэж АНУ-н Эрчим Хүчний Яам 2 сая ам. доллар, Нисэх Хүчин онгоцны гадаргуйг ямар нэгэн гэмтэл хорогдолоос хамгаалах бүрхүүл хийлгэх гэж нэг сая ам. доллар, Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн эмийн болон эмчилгэээний үр дүнг сайжруулах технологи захиалж 400 мянган ам. доллар, мөн GM автомашиний үйлдвэр түлшний үүр бүтээлгэх гэж лабораторийнх нь зардалын даах мэтчлэн тус тус хөрөнгө оруулдаг байна.

Бринкерийн нэг шавь одоо Герман дахь Гайсаны Их Сургуулийн Физик-Химийн Профессор Бернд Смарси хэлэхдээ: "Бринкер Профессор бол шинжлэх ухааны ажилдаа бол зөгнөж чаддаг хүн "гэжээ. "Түүний энэ чадвар жирийн эрдэмтдйн хүрч чадаагүйд хүргэдэг гэж" бас нэг шавь нь болох Эрик Карни хэлжээ.

Бринкерийн шинжлэх ухаан дахь амжилт нь аль 1990-ээд оноос эхэлсэн. Тэрээр хүн төрөлхтөн дэх хамгийн хөнгөн материалыг бүтээжээ. Мөн Улаан Нүдэн гаригийг судалж буй Марс Роверс роботын температурын огцом өөрчлөлтөл тэсвэртэй тусгаарлагч гадаргыг бүтээсэн гэнэ. Түүний хийсэн бүтээлүүд болон авсан шагналууд нь бахадмаар олон аж.

Бринкерийн энэ амжилтанд хүрсэн түүхийг сөхвөл тэрээр жирийн л ажилчны гэр бүлд төрж өссөн нэгэн. Аав ээж хоёрынх нь хэн нь ч коллежийн боловсрол эзэмшээгүй жирийн л нэгэн гэр бүл. Гэхдээ хүүгийнхээ 10 насны төрсөн өдрөөр нь аав ээж хоёр нь химийн тоглоомон лабораторийн иж бүрдэл авч өгсөн нь Бринкерийг өдий зэрэгт хүрэх томоохон алхам болж өгчээ. 1979 онд анхныхаа томилолтыг аваад Лос Аламос дахь Санди Лабораторид ажиллах болсон байна. Түүний анхных нь даалгавар бол урьд нь бусад эрдэмтдийн оролдоод амжилтгүй болж байсан ажлуудын нэг--нэг төрлийн органик шил буюу extremely viscous sol-gel glass. Тэрээр зургаан сарын турш полимер нэгдлийг бүтээх химийн томъёо тэгшитгэл боджээ. Тэгээд Охаёо Мужийн Колумбус дахь Баттелль Лаб-д Бринкер цаасан дээр хийсэн ажлаа тухайн үед sol-gell -мэргэжилтнүүдийн өмнө бодитоор баталж байжээ.

Өнөөдөр түүний ажил өөх, нүүрс-ус, болон угаалгын бодисын усанд хайртай (hydrophilic) болон дургүй (hydrophobic) хэсгийг өөрчлөхөд төвлөрсөн гэнэ. Эдгээр материалын усанд дуртай болон дургүй хэсгүүд устай нийлэх үедээ маш нарийн ширхэгтэй багц болдог байна. Ингэж үүссэн зуурмагтаа цахиур буюу силика (silica) нэмээд тэгээд усаа ууршуулахад силика нь симметр нанобүтэцтэй болдог байна. Эртний Грекийн--Бүхэл Ертөнцийг хайрлах болон үзэн ядах хоёрын харилцаа холбоогоор тайлбарлаж болно гэдэг сургаальтай санал нэгддэг тэрээр шинжлэх ухааныг энэ үзлийн үүднээс хардаг гэнэ.

Бринкерийн хамгийн сүүлийн үеийн бүтээл бол Намиб цөлийн цох хорхойг дуурайлгасан бүтэц гэнэ. Намиб цөлийн хорхойн бүрхүүл нь hydrophobic буюу усанд дургүй гадаргуй учир шүүдрийн ус нуруунд нь тогтолгүй доош урсаж цох хорхой уудаг байна. Энэ бүтцийг Нисэх Хүчний онгоцны гадаргуйд ашигласанаар усны дуслууд теннисний бөмбөг шиг гадаргуй дээр ойж онгоц усны дуслаас хамгаалагдах аж.

Есөн сарын 11-ний явдлаас өмнө Терроризмийн эсрэг Технологийн Лаб-д балын зөгий буюу honey bee ашиглан Биозэвсэг болон тэсрэх бодис илрүүлэхэд хэрэглэх санаа хэрэгжиж эхэлсэн байна. Бринкер энэ технологийг хөгжүүлэх ажилд хөл тавьж амьд эсийг феромоноор удирдагддаг жоомны нуруунд байрлуулах санааг гаргаж ирсэн байна. Ингэснээр биозэвсэг болон тэсрэх бөмбөгт ойртсон жоомны нуруун дахь эс өөрчлөгдөж гэрэлтэх гэнэ.

Гэтэл жоомны нуруунд суулгах эсийг амьд байлгах өнөөгийн технологи нь эсийг зөвхөн хоёр хоног л амьд хадгалж чаддаг байна. Түүний эс амь хадгалах технологийг хөгжүүлэхэд нь Нисэх Хүчин 500 мянган ам. доллар хөрөнгө оруулсан. Судалгааны үр дүнд Бринкер энэ жил силика нанохоолойд эсийг зургаан сар хадгалах технологийг танилцуулсан байна. Бринкер оюутнуудынхаа хамт энэ бүтцийн бат бэх байдлыг шалгах зорилгоор сүүн тэжээлтний эсийг бүгчим халуун орчимд ямарч гэмтэлгүй хадгалж чадсан байна. Энэ бүтцийг өөр эсүүдийн оролцоотойгоор хорт хавдар оношлоход хэрэглэх боломжтой гэнэ. Мөдхөн энэ инженерийн бүтээл бидний хэрэгцээнд ирэх байх.


Дээрх нийтллийн эх Science of Small @ http://www.forbes.com/ линк дээр байгаа. Нанотехнологийн талаар бусад сонирхолтой мэдээлэл нийтлэхийг уриалж байна. Бидний амьдралд компьютэр болон интернет өдий хэмжээнд нэвтэрсэнтэй адил хэдхэн жилийн дараа нанотехнологи бидний хэрэгцээний томоохон хэсэг болох нь тодорхой. Тиймд энэ талаар сонирхож явах нь эртдээгүй гэдгийг сануулъя. Ялангуяа анагаах ухааны салбарт аль хэдийнэ хэрэглэгдэж эхлэсэн. Сүүлийн үед бүтээгдсэн шинэ эмүүд зарим нь Нанотүвшинд бүтээгдсэн нь үр дүн сайтай гэгдэж байна. Тиймд нанотехнологийн хөгжилд хөл нийлүүлэх цаг нэгэнт иржээ. Санал хүсэлтээ bgtulga@yahoo.com хаягаар ирүүлж болно.

Thursday, December 6, 2007

Тухай: Art of Living буюу Амьдрах Ухаан



Амьдрах Ухаан буюу Art of Living ын тухай өөрийн мэдхээрээ танилцуулъя. Саран багш гэж олноо танил болсон нэгэн эмэгтэй Монголд энэ ажлыг маш сайхан дэлгэрүүлж яваа хүн. Амьдрах Ухаан дасгалыг идэвхтэй сайн хийснээр хүн өөртөө агуулагдаж байгаа хор, бохир буюу стресс гэдэг зүйлээс салдаг байна. Шри Шри Рави Шанкар гэдэг их багш эртний Энэтхэгийн Иога- амьсгалын дасгалыг 25 жилийн турш Дэлхийн олон оронд оронд хүмүүст заан хүртээж яваа. Шри Шри багшийн маань энэ ажиллагаа зөвхөн дасгал заагаад зогсохгүй олон улсын байгууллага болон ажиллаж Хүн Чанараа Дээдлэх буюу “Promoting Human Value” гэсэн уриатайгаар одоогоор 130 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон өргөжсөн.
Америкт ажиллаж амьдарч байгаа Монголчууд маань олон янзын шалтгаанаар хүссэн ч Амьдрах Ухааны дасгал явах боломжгүй байдаг. Зав гаргаад явах хүсэлтэй ч хэлний бэрхшээлтэй улсууд бас мэр сэр байдаг. Тэгээд би өөрийн бололцоогоороо тэдгээр улсуудад бас тусалчих санаатай энэ санааг гаргасан юм. Энэ ажиллагааны эхний хэсэг болгож улсуудаас судалгаа хэлбэртэй санал асуулга явуулсан. Одоогоор 10 гаруй хүн оролцох хүсэлтэйгээ хэлээд байна. Гэхдээ би энэ байдлыг цаашаа танилцуулж, сайн багш олж Монголчууддаа хичээл явуулах талаар яаралтай шийдвэр гаргая. Сануулж хэлэхэд энэ ажиллагаа ямар нэгэн мөнгөн эсвэл хувийн ашиг сонирхолын төлөө биш шүү. Хэрвээ та энэ талаар өөрийн гэсэн бодолтой явдаг бол саналаа эсвэл хэлэх гэсэн зүйлээ дараах хаягаар явуулна уу.
bgtulga@yahoo.com Цаг гарган уншсанд баярлалаа

Tuesday, November 20, 2007

Монгол Хөгжил: Санал Бодол

Миний бие Монгол Хөгжил сэдвээр түрүүн хэсэг авсан. Харин одоо тэр материаллаг харагдмал байдлаа хэрхэн сайжруулах талаар өөрийн бодолтой явахыг санал тавьж байна. Хэрэв та энэ талаар санал нэгтэй байгаа бол найз нөхөдтэйгээ яриа өрнүүлээд ямар нэгэн зүйл бүтээх тухай эсвэл тийм зүйлд гар бие оролцох тухай гээд цаашаа ургуулан бодохыг санал болгож байна л гэж. Та ажлынхаа алжаалыг тайлаад суухдаа архиа уугаад суухдаа ганцаар жолооны ард суухдаа ажил дээрээ ганцаардаж суухдаа нэг ингэх юмсан гээд л бодвол хичнээн сайхан гэж.
Монголчууд бид 1000 удаа хэлсэн худал биелдэг гэж цээрлэдэг. Хэрвээ нээрээ тэгдэг бол та Монгол орноо би хөгжүүлж чадна гээд л худлаа бодоод яв л даа. Яаг таны бодож байгаагаар чинь хөгжиж л таараа. Харин та " би тэр хөгжлийг ч арай үзэхгүй" гэж бодож байвал тэр цэвэр таниас хамаарах асуудал.
Бид энд ирснээрээ Монголын эдийн засгийг ёстой нөгөө алаг тарлангийн сүүний аж ахуй гэдэг шиг л тэтгэж байгаа. Бид Монголоо хөл дээр нь тогтоож байна, арай унагаалгүй. Тэгхээр өөрөөр нь зогсоох талаар та бид юу хийх ёстой вээ гэдэг талаар бодоцгооё ярилцацгаая.
Үүнд битгий л "за, төрийн төлөө огтоно" гэсэн бодлоор эсвэл "чи юу чаддын" эсвэл "оо би л ганцхан чадна" гэж л битгий цагаа үрээрэй. Танд гарч байгаа зав чөлөө дэмий үг болгоноо Эх Орон Элгэн төрөлдөө зарцуулаачээ л гэж байна. Та бүхний санал нэг болж чадвад өөрөөр хэлбэл 1000 давтагдаж чадвал бид тэнд хүрэхэд ойртоод л байна гэсэн үг. Таны үгийг бусад чинь заавал сонсох ёстой. Тэгэхгүйгээр таныг чухам юунд гутраад архи уугаад байгааг, юу бодоод үс чинь цайраад байгааг, юунд бухимдаад сэтгэл чинь тогтворгүй байгааг бусад чинь мэдэх ёстой хүн чинь мэдэхгүй хэвээрээ л үлдээд байна.
Санал бодлоо гэхдээ чөлөөтэй байлгахыг санаж байгаарай. Битгий нэг л зүйлд санаагаа зовоо. Санаагаа юм болгонд зовоо. санаа чинь зовох гэж л танд заяасан. Тэгхээр та үүнийг бүрэн ашиглаж чадвал өөрөөр хэлбэл санаагаа хэдий их зүйлд хуваарилж чадна та өөрийнхөө нүдийг хэр боолттой байсныг мэдрэх болно.

Би одоо болтол өөрийн бичлэгүүдийн талаар санал бодол хүсэлт няцаалт мяалалт аваагүй байгаагаа юу гэж ойлгох вээ. хэрвээ та энэ бичлэгийг энэ хүртэл унжсах бол доор байгаа COMMENT товч дээр дараад өөрийн саналаа нэмэх хасах тэмдэгээр ч хамаагүй үлдээхийг гуйяааа. Ёсолсон Ганаа

Thursday, November 8, 2007

Монгол Хөгжил


Монголчууд бид Дэлхийн хөгжлөөс хэр хоцорч байгаагаа үргэлж гайхдаг. Харин Дэлхийн хөгжил гэж чухам юуг хэлээд байгааг хэн нэгэн хүн тодорхойлж хэлсэн билүү л гэж. Хөгжлийг ганц Дэд бүтцээр төлөөлүүлж бодох ёсгүй. Монгол Орон маань дэд бүтэц буюу материаллаг хөгжил л жаахан тааруухан болхоос бид чинь өөрийн гэсэн газар нутагтай, соёл иргэншилтэй, үндэс угсаагаа хадгалж яваа, төртэй бол төртэй хуультай бол хуультай ард түмэн. Энэ зургаар жишээ харуулахад, Тэмүүжинг хичнээн их зовлогыг нь зовоосон ч тэрээр сэтгэл зүрхээрээ тэвчин өнгөрүүлж өнөөдрийн биднийг энэ замд хөтөлжээ. Өөрөөр хэлбэл Энэ хүүгийн хүзүүнд зүүсэн дөнгө бол зөвхөн цаг зуурынх. Үүнийг хүзүүндээ хэр удаан байлгах нь хувь хүн таны таалал. Миний харж байгаа өнцөгөөс харвал Монголчууд дэлхийн хөгжлөөс хол тасраагүй гэж хэлмээр байна. Иймд санаа зовох зүйл маань тийм ч их биш, зөвхөн дэд бүтэц буюу нүдэнд харагддаг материаллаг хөгжил л юм. Одоо дэд бүтцээ яаж хөгжүүлэх вээ гэж. Бид "биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэж яаг ийм дараалалтайгаар хэлдэг. Энэ бол түрүүн миний хэлсэн соёл иргэншил гэдэг нь юм. Бид өөрсдөө материаллаг болон оюунлаг хөгжлийг болон түүнд хүрэх замыг аль хэдийн томъёолчхоод тэрнийгээ хэрэгжүүлж өгөхгүй байна. Миний санахаар аль нэг 10 жилийн хичээл дээр нийгмийг бүрдүүлэгч хамгийн эхний нэгж гэдгээр хувь хүнийг, тэгээд гэр бүл гэх мэтчилэн бүрдүүлсэн байдаг. Энэ томъёолол чинь нөгөө биеэ зас гэрээ зас төрөө зас гээд байсантай яаг таарч байна. Ингэхээр иргэн та өөрийгөө засахад л улс оронд маань таны хүсээд байгаа барууны хөгжил өөрөө давхиад ирнэ. Харин сануулж хэлэхэд хөгжилд хүрэх зам таны үндэс угсаатай адил ариун байх хэрэгтэй. Сайн сайхныг хүсье.

Monday, September 10, 2007

Сэрэлт

Хэрвээ та Сэрэлт гэдэг кино үзсэн бол би нэг тиймэрхүү зүйл хийх сонирхол төрлөө. Өнөөдөр Монголчууд дотоодын улс төрийн байдалдаа хэт их хутгалдсанаар үндсэндээ дэлхий дахинд тэр байтугай хөршийндээ юу болж байгааг сайн анзаарахаа байжээ. Тэр нь ч яахав- бусдын явдалд хошуу дүрээд юүхэв. Гэхдээ бусад чинь түрүүлээд байгаа юм биш үү л гэж.
Тэгхээр улс төрөөр хөөцөлддөг нэг нь хөөцөлдөг. Харин би бусдыг нь СЭРЭЭЧЭЭЭ гэх гэсиймаа. Интернетийн тусламжтай ямар бол ямар мэдээлэл чөлөөтэй олддог болсон байна. Тийм болхоор би өөрийн чадлаар тэр мэдээллийг Монголчууддаа хүргэх чинь хүсэлтэй байна.
21 дүгээр зууныг мэдээлэл технологийн эрин зуун гэдгийг мэдэх байх. Энэ үүднээс хүн болгон өөрийн хүрээндээ мэдээлэлтэй байж тэрнийхээ давуу талыг ашиглах цаг ирсэн байна. Монголчууд бид дэлхийн хөгжилтэй хөл нийлэхийн тулд зарим гадаад гэгдэх технологийн холбогдолтой үг хэллэгийг байгаагаар нь ашиглавал бидний амьдралд их хэрэгтэй байна.
Энэ зорилгоор би энэхүү webblog(вэбблог) тоо дасгал болгох зорилгоор нанотехнологи мэтийн үгийг орчууллалгүй шууд бичлээ. Та миний вэбблогоор зочилж шинээр үг хэллэг утгагүй байвал надад сэтгэгдэл үлдээж болно. Тэгснээр би өөрийн бичиж байгаадаа чанарын шалгалт хийж хойшдоо утга төгөлдөр мэдээлэл хүргэх болно. таны сэтгэгдэл bgtulga@yahoo.com хаягаар хүлээж авч болно.

Таныг Хамтран Ажиллах болсонд Баярлалаа

Хүндэтгэсэн Ганаа

Sunday, August 12, 2007

Солонгосын Нано Ирээдүй




interestong article from the Mechanical Engineering Magazine (http://www.memagazine.org/)




40хөн жилийн өмнө газар тариалан голчлон эрхэлж байсан Солонгос орон өнөөдөр мэдээлэл технологийн салбарт хэдийнэ байр сууриа олжээ. Солонгосын дайны дараахан нэг хүнд ноогдох жилийн дундаж орлого 79 ам доллар байсан бол одоо 18400 ам доллар болтлоо өссөн байна.


Солонгосын зах зээлд нийлүүлдэг 330 тэрбум ам долларын барааны бараг хагас хувийг хагас дамжуулагч санах байгууламж, гар утас болон хавтгай нимгэн дэлгэц эзэлдэг байна. Энэ байр сууриа хадгалахын тулд Солонгосын засгийн газар нанотехнологи болон хавсрах салбаруудад хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. 2001 онд эхэлсэн 10 тэрбум ам долларын засгийн газрын энэхүү хөтөлбөрийн хүрээнд нанотехнологийн олон салбарт төсөл явагдаж байгаа аж. Жишээ дурдахад: Тера Түвшиний НаноТөхөөрөмжийн Төв байгуулагдаж нэг секундад Тера бит мэдээллийг боловсруулах төхөөрөмж туршиж байгаа гэнэ. Мөн шинэ төслүүдийн нэг болох Нано Бүтэцтэй Материалын Төвд мэдээлэл технологи, эрчим хүч гэх мэт бусад үйлдвэрлэлүүдэд хэрэглэгдэх нанобүтэцтэй материал боловсруулж байна.


Гэх мэтчлэн олон төслүүд зэрэг зэрэг хэрэгжиж байгаа бөгөөд эдгээрийн үр дүнд энэ чиглэлээр хэвлэгдсэн судалгаа нийтлэлийн тоо 2001 онд 408 байсан бол 2005 онд 1431 болсон байна. Энэ бүгдийг дүгнэж үзвэл Солонгос энэ чиглэлээр Дэлхийд тавд жагсаж байна. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэр компаниудын тоо мөн хугацаанд 78аас 214 болж өссөн байна.


Сункиункваны Их Сургуулийн Нүүрстөрөгч Нанохоолойн Судалгааны Төвд нүүрстөрөгч нано хоолойг хэлбэртэй ургуулдаг ба түүнийгээ хэрхэн цэвэршүүлэх, нийлэгжүүлэх болон сайжруулах үйл ажиллагааг амжилттай туршсан байна. Ийм хоолой нь ирээдүйд бүх төрлийн үйлдвэрийн гол түүхий эд болох аж.


Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Нанометрийн Түвшний ШУ-ны Төвд үйлдэлтэй молекул утас ургуулсан нь молекулын түвшинд асааж унтраах болон мэдээлэл хадгалах боломжтой оронгийн нөлөөтэй транзистор гэх мэтийн нэг хэмжээст багаж бүтээх үүд хаалгыг нээж байгаа хэрэг гэнэ. Парк Системс Компани Дэлхийн хамгийн нарийвчлалтай гадаргуу хэмжих 0,1 нарийвчлалтай микроскоп бүтээсэн байна.


Солонгос Улс үндэсний хэмжээнд нанотехнологи хөгжүүлэх талаараа АНУ, Япон, Германы дараа дөрөвт жагсаж байгааг Лакс Рисөрч судалгааны фирм мэдээллэсэн байна.


Энэ салбарт ажиллагсдын тоо 2000 онд 1000 байсан бол 2004 онд 4000 болж нэмэгдсэн байна. Энэ чиглэлээр хичээл явуулдаг сургуулиудын тоо бас 3аас 38 болтлоо өссөн байна. Тооцоогоор 2025 он гэхэд энэ салбарт 20000 ажлын байр байх ба энэ орон тоо Солонгост бэлтгэгдэж буй ажлын хүчнээс нэг дахин их тоо аж. Нанотехнологийн салбарт Дэлхийд байр сууриа хадгалах хүрээнд Солонгос бүхий л чадлаа дайчилж 2015 онд 265 тэрбум ам долларын худалдаанд бэлдэж байна.


Судлаачдын таамаглаж байгаагаар ирээдүйд утасгүй харилцаа холбоо болон хамгийн авсаархан хөдөлгөөнт технологи гэх мэт цахим төхөөрөмж амьдрал салгашгүйгээр хэрэглэгдэх болно гэж үзэж байгаа ба энэ цахим эрин зуунд Солонгос мэтийн улс орнууд чухал үүрэг гүйцэтгэх цаг ирж байна.


эх сурвалж http://www.memagazine.org/ Саатан соёрхсонд баярлалаа



Monday, July 9, 2007

Шинэ Зууны Анхны Аллага


11 дүгээр сарын 17нд Төв Лондонгын Их Сургуулийн Эмнэлэгийн онцгой тусламжийн тасагт хүргэгдэж ирсэн 9 дүгээр өрөөний өвчтөн сул дорой ч сэрэмжлэхээр байсан. Хоёр долоо хоногийн турш тэрээр маш хүнд шингэний алдаж, бөөлжиж байв. Гэр бүл болон найз нөхдийн дэмжлэгтэйгээр хамаг хэрэгтэй эрхтнүүдийг нь хайр найргүй гэмтээсэн энэ аймшигт өвчинтэй тэмцсэн байна. Эмч нар ч аль хэдийнэ хоолны хордлого эсвэл дотор эрхтэний өвчин биш болохыг хараад мэдэж байв. Тэгтэл түүний цусан дахь цагаан бөөмийнх нь тоо хэт багасч бараг үгүй болж ирэхэд үс нь унж эхлэсэн байна. Тэрээр цацрагаар хордсон болох нь тодорхой болсон. Гэвч Гейгерийн тоолуур цацраг байгааг илрүүлж чадсангүй гэж тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Джофф Беллиган хэлээд өвчний онш тодорхойгүй гэж тодорхойлжээ.
Эмч нарыг тэнд өвчтөний байдлыг тодорхойлох зуур 9 дүгээр тасгийн өвчтөн Александр Литвиненко аль хэдийнэ өөрийгөө хордсон гэж оношложээ. Холбооны Аюулгүй Байдлын Алба буюу хуучнаар КГБ-н Офицер байсан түүнийг Оросын Ерөнхийлөгч Владимр Путины өрсөлдөгч гэдэг ба энэ аллагыг Кремлийн даалгавар гэдэгт тэрээр итгэлтэй байв.
Тийм ч хурц байгаагүй цацрагийн хордлого маш богино хугацаанд санаанд оромгүйгээр хурцадсан ганц тохиолдлыг Британийн судлаачид тус орны эрүүл ахуйн байдалд хор учруулж болзошгүй гэж санаа зовж байна. Литвиненко өөрийг нь алж байгаагаас гадна түүний шүүмжлэлийг системтэйгээр устгаж буйд нь Кремлийг буруутгаж байна. Төгсгөлд нь ганц хүний аллага ирээдүйн хүн төрөлхтөний хаашаа явж байгааг харуулсан хэрэг болжээ. (үргэлжилнэ)

Thursday, June 21, 2007

Ашиглагдсан Цeмийн Тvлшийг Дахин Боловсруулна (Popular Science сэтгүүлээс)

Нивада мужийн Юка уулан дахь цeмийн туршилтын талбай

Теннисси муж дахь Ovк Ридж Vндэсний Лабораторийн (Oak Ridge National Laboratory in Tennessee) эрдэмтэд Америкийн цeмийн хаягдалын талаарх асуудлыг шийдвэрлэх томоохон алхам энэ оны сvvлээр хийхээр чармайж байна. Тэд АНУ-н Эрчим Хvчний Яамын зeвшeeрeлийг авснаар хортой хаягдал дахин боловсруулах шинэ хeтeлбeр эхлэх гэнэ. Засгийн газраас эхлvvлсэн маргаант 405 сая ам долларын тeсeвтэй Дэлхийн Цeмийн Эрчим Хvчний Нeхeрлeл (Global Nuclear Energy Partnership- GNEP) тeслийн хэсэг болох энэхvv хeтeлбeрийн зорилго нь цeмийн урвалын vлдэгдэл буюу шатсан тvлшийг боловсруулан хувиргаж шинээр тeрeх цeмийн тогоо буюу реакторуудад тvлш болгон ашиглах гэнэ. GNEP-ийн мэргэжилтнvvдийн нэрлэсэн “шинэ реактор болон тvлшний цогц” нь одоо ашиглагдаж буй реактораас 100 дахин их эрчим хvч vйлдвэрлээд барахгvй 40 хувийн бага хаягдал ялгаруулна гэнэ. Бушийн Засгийн Газар Америкийн eсч буй цахилгаан эрчим хvчний хэрэгцээг хангах зорилготойгоор энэ асуудлыг урт хугацааны тeлeвлeлгeeндee чухал хэсэг болгосон байна. АНУ-ын Эрчим Хvчний Яамны тооцоолсноор 2005 онд 4 000 тэрбум киловатт-цаг байгаа хэрэглээ нь 45 хувийр eсч 2030 онд 5 800 киловатт-цаг болох гэнэ. “Дэлхийн дулааралыг дордуулахгvйгээр eeрсдийн эрчим хvчний хэрэгцээг хангах гол арга зам бол цeмийн эрчим хvч” гэж Ovк Ридж дахь Цeмийн Технологийн хeтeлбeрийн дарга Шерель Грин (Sherrell Greene) хэлжээ. Ovк Риджийн тeв нь эрчим хvчний яамын энэ оны эхээр сонгосон цацраг идэвхит хаягдал дахин боловсруулах боломжит 13 газрын нэг гэнэ.
GNEP-ийн шийдвэрлэх бас нэгэн асуудал нь Америкийн ихэсч байгаа цeмийн хаягдал гэнэ. vндэсний хэмжээнд 103 цeмийн реактор жилд дунджаар 2 200 тон цацраг идэвхит хаягдал ялгаруулдаг ба тvvнийг агуулах газар eдрeeс eдeрт ховордоод байна. Цeмийн реактор нэмж барихгvй тохиолдолд ч одоогийн байгаа нeхцeлeeр 2050 гэхэд АНУ-д 94 000 тон цeмийн шатсан тvлш гарах гэнэ. Америкийн цорын ганц урт хугацааны цацраг идэвхит хаягдлын агуулах болох Нивада Мужийн Юка Уулан дахь байгууламж 2020 он гэхэд реакторуудаас гарах шатсан тvлшний зeвхeн 77 000 тонныг л агуулах багтаамжтай болж eргeжнe.
Гэхдээ хvн болгон GNEP-ийн шийдвэрийг хамгийн сайн нь гэж хvлээн зeвшeeрeхгvй байгаа. Жишээлбэл, Америкийн Эрдэмтдийн Холбооны Айвэн Олрих (Ivan Oelrich) хэлэхдээ шинээр тeлeвлeeд байгаа дахин боловсруулагдсан цeмийн тvлш 90%-ийн Плутони (Plutonium-Pu) агуулж байгаа явдал нь цeмийн бeмбeг (атомын бeмбeг) хийдэг террористуудын анхаарлыг таах болно гэжээ. Одоо цeмийн шатсан тvлш нь дeнгeж 1% Плутони агуулдаг байна.
GNEP-ийн албаныхан энэ маргааныг vгvйсгээд энэ талаар алхам хийхээ хэлжээ: Шинэ дахин боловсруулах ажиллагаагаар Плутонийг дан цэврээр нь зvгээр ялгаад орхилгvй vлдэгдэлийг бeмбeг хийх боломжгvй болгон урвалд оруулна. Oнeeх 1% буюу хамгийн их цацраг идэвхит Плутони (Pu), Непьтуни (Np), Америкум (Am), Кюри (Cu) гэх мэт Актиноид элементvvд болон Уран (U) –ыг ч бас шатсан тvлшнээс химийн аргаар азотлаг хvчилд уусган ялгах гэнэ. Харин тvvнээс ялгарсан цацраг идэвхит хаягдал нь одоогийн аргаар савлагдаад урт хугацааны агуулахад хадгалагдах аж.Дахин баяжигдсан Уран болон Актиноидууд боловсруулагдаж хамгийн сvvлийн vеийн гэгдэх реакторуудад тvлш болох гэнэ. Энэ схемээр бол цeмийн шатсан тvлш ахин дахин хэрэглэгдэж тэр тутам улам аюулгvй болно. Ovк Риджийн ажиллагаа нь туршилтын бага оврын реакторгvй загвар байх бeгeeд vйлдвэрлэлийн тvвшинд хэрхэн ажиллахыг харуулах гэнэ. Тeслийг удирдаж буй Грин: “Энэ бол бvх ажиллагааны цогц” гэж хэлсэн байна. Дахин боловсруулах шинэ технологийг туршихын зэрэгцээ GNEP-ийн албаныхан энэ зун гэхэд Ovк Риджийн адил сонгогдсон боломжит газруудад байгаль орчны vнэлгээ хийж мэдээлэл гаргана. Гэхдээ ирэх жил гарах АНУ-ын Эрчим Хvчний сайд хeтeлбeрийг цааш vргэлжлvvлж Америкийн анхны бvрэн хэмжээний vлгэр жишээ vйлдвэрийг барих шийдвэрээр энэ бvх асуудал тодорхойлогдоно. Анхаарал тавьсанд баярлалаа. Эх сурвалж нь дараах линк: http://www.popsci.com/popsci/science/691f6912e3022110vgnvcm1000004eecbccdrcrd.html

Thursday, June 14, 2007

Ванкелийн Хүү

Хагас зуун жилийн настай дотоод шаталтат Ванкелийн эргэдэг хөдөлгүүр саяхан шинэчлэгдэж зах зээлд нэвтэрч байгаа тухай Forbes сэтгүүлд нийтлэгджээ. Энэ хөдөлгүүр нь Toyota Corolla-ийн хөдөлгүүрийн тал шиг л хэмжээтэй байж адилхан 130 морины хүчтэй гэнэ.


Toyota Corolla хөдөлгүүр Ванкелийн эргэдэг хөдөлгүүр
Жин (килограм) 106 45

Шатахуун
Зарцуулалт
(100 км-т литрээр) 5.8 4.6



Бүтээгдэхүүний талаарх мэдээлэлийг дараах линкээр орж сонирхоно уу: http://www.regtech.com/radmaxbrochure_trifold.pdf

Tuesday, May 29, 2007

Хятад Цөмийн Эрчим Хүчээ Нэмхээр Зэхэж Байна



Өнөөдрийн 5сарын 29 Вашингтон Пост сонинд Хятадын Засгийн Газар цөмийн эрчим хүчний үйлдвэрүүд нэмж барихаар болсон тухай бичсэн байна. Дэлхийн дулааралын асуудалд нааштай хандах энэхүү төлөвлөгөөнд 32 цөмийн эрчим хүчний үйлдвэрийг 2020 он гэхэд ашиглалтанд оруулах 50 тэрбум ам. долларын зардал төсөвлөөд байна. Төлөвлөсөн эрчим хүчний чадлыг өнөөдрийн дэлхийд үйлдвэрлэгдэж буй нийт цөмийн эрчим хүчнийхтэй харьцуулахад тийм ч бага биш гэнэ. Тэр хэмжээгээр Хятадын эдийн засаг Дэлхийд ноёлох талтай бөгөөд эрчим хүчний эрэлт эерэгээр бас сөрөгөөр хангагдана. Цөмийн эрчим хүчний үйлдвэр нь нүүрс мэт уламжлалт түлшээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрүүдээс хүлэмжийн хий бага ялгаруулдагаараа онцлогтой. Гэхдээ хэдэн мянган жил аюултай хэвээр байдаг цацраг идэвхит хаягдал гаргадаг. Хэдийгээр Хятад Дэлхийн зах зээлд өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд эхэлсэн байна. Хятадын ерөнхий сайд Вей Жьабао Австрали болон Нигери улсуудаар айлчилж ураны нийлүүлэлтийн талаар хэлэлцээр хийсэн гэнэ. Ураны эрэлт хэрэгцээ өссөнөөр боловсруулсан ураны үнэ нэг килограм нь 4.5 ам доллар байсан бол 2003 онд 55 ам доллар болтлоо өссөн байна. Японы Тошиба Пенсилвани дахь ВэстинХаус Электрик Корпорацийг авах гэж 5.4 тэрбум ам доллар зарцуулсан хамгийн том шалтгаан нь Хятад ирэх 20-30 жилд ВэстинХаус компанийн цөмийн технологийг авах сонирхолтойг таамагласан хэрэг. Хэдийгээр Хятадын эрдэмтэд болон засгийн газрын мэдэлтнүүд өнө удаан хэлэлцээд цөмийн эрчим хүч нь сайн сонголт гэж тохирсон ч Хятад наад захын асуудал болох хоол хүнсэн дээр аюулгүйн болон эрүүл ахуйн шаардлага хангадаггүйгээ марталгүй дурьджээ. "Хятадын Ногоон Найрамдалын Уур амьсгал болон Эрчим хүчний хөдөлгөөн"ий менежер Аилун Янг хэлэхдээ Хятадын Засгийн газар аюулгүй байдлыг хангах талаарх асуудлыг бие даан шийдэх боломжгүй учир хэрвээ Чернобиль шиг асуудал тулгарвал яах вэ? гэсэн байна. Тийм ч учраас Хятадын засгийн газар цацрагийн аюулгүй байдлыг хангах асуудлаар ВэстинХаус гэх мэт барууны компаниудтай гэрээгээр ажиллаж инженер болон барилга байгууламжын асуудлаа шийддэг гэнэ. Ийм байдлаар өнөөдөр есөн цөмийн эрчим хүчний үйлдвэр ажиллаж байгаа ба нэмж хоёр үйлдвэр энэ жилдээ багтаж цахилгааны сүлжээнд холбогдох болжээ. МИТ буюу Массачушэтсийн Технологийн Хүрээлэнгийн мэдээллэснээр Хятад 2050 он гэхэд 200 цөмийн эрчим хүчний үйлдвэр нэмж барьвал эрэлт нийлүүлэлт нь тэнцэх гэнэ. Хятадтай харьцуулбал Америкийн Нэгдсэн Улсад буй цөмийн эрчим хүчний үйлвэрүүдийн тоо 1979 оны Три Майл Аиландад болсон ослоос хойш 100 гаруйхан хэвээр байгаа гэсэн ч Бушийн дэмжлэгээр компаниуд энэ талаар бодож эхэлжээ.

Tuesday, May 22, 2007

Ерөнхийлөгчийн Зөвлөх Цагаачлалын Асуудлаар Демократуудтай


Цагаачлалын асуудлыг өөрчлөх тухай хуулийг батлуулахын тулд Цагаан Ордны зүгээс маш их амлалт өгч байна. Гэвч энэхүү хууль батлагдахаасаа өмнө аль аль талаас шүүмжлэлд өртснөөс болж Сенатууд маргаантай асуудлыг Таван Сарын 28 (Memorial Day Recess)-ны дараа үргэлжлүүлэхээр болжээ. Демократуудын хэлж байгаагаар хэрвээ Бүгд Найрамдахчууд Конгрессийн доод танхимд илэрхий давуу санал авч чадахгүй бол энэ хууль батлагдах боломжгүй болох гэнэ. Сенатын танхимд гарах шийдвэр Демократ лидрүүдийн гарт байна гэж Цагаан Ордны Зөвлөх Дан Бартлетт (Dan Bartlett) таамаглан хэллээ. Түүний хэлснээр Сенат Демократууд хоёр талд ашигтай замаар ажиллахаар тохирсон бөгөөд түүндээ хүрэх хуулийг гаргах юм байна. Хэрвээ "Тед" Кеннеди хуулийн төсөлийг боломжийн гэж үзвэл Нанси Пелосид боломжтой байх нь илэрхий болох аж. Ийм нөхцөлд хуулийг батлуулахын тулд ерөнхийлөгч юу ч хийхэд бэлэн байгааг Бартлетт нэмж хэллээ. Бартлетт Вашингтон Пост сонины газар өгсөн ярилцлагаа Конгресс-т хоёр намын хооронд болж буй Иракийн талаарх болон бусад чухал маргаантай асуудлуудыг Цагаан Ордныг төлөөлөн дүгнэж дуусгалаа. Дэн Бартлеттын ярилцлагаас дүгнэхэд Цагаачлалын асуудлыг хаашаа шийдэх нь вэ? гэхээс илүү хэзээ шийдэх вэ? гэж асуухад хүрч байна. Анхаарал тавьсанд баярлалаа.

Thursday, May 17, 2007

Цагаачлалыг Шинэчлэх Асуудал Сенатын Танхимд Очихнээ

Хэлэлцэгч Сенатууд өчигдөр буюу 5 сарын 16нд бичиг баримтгүй цагаачдыг хуулийн хүрээнд оруулах талаар ярилцаж тохиролцоонд хүрсэн байна. Энэ тохиролцооны үр дүнд 12 сая бичиг баримтгүй цагаачдын асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж Бүгд Найрамдахчууд хэлж байгаа ч гэсэн Цагаачлалын Эрхийг Хамгаалах групп болон зарим нөлөө бүхий Демократууд энэ талаар эргэлзээтэй хэвээр байна.
Энэ тохиролцоонд зааснаар одоогоор бичиг баримтгүй цагаачдад “Зи” (Z visa) төрлийн виза олгож хууль ёсоор АНУ-д ажиллаж амьдрах эрхийг олгох гэнэ. Ийм визтэй болсон ажилчид найман жил болсны дараа эх орондоо очиж байнгын оршин суугчын эрх буюу ”Ногоон Кард” авч болох, мөн гэмт хэрэгт холбогдож байсан эсэхээ (criminal background check) шалгуулж 5 000 ам долларын торгуулийг бусад хураамжын хамт төлөөд визээ сунгуулж болох гэнэ.
Дээрхээс гадна жил бүр 400 000 түр-ажилчдыг оруулж байх хөтөлбөр байх ажээ. Энэхүү түр-ажилчны виз нь хоёр жилийн хугацаатай байх ба жилийн хугацаанд эх орондоо жилийн хугацаатай буцаж байвал гурван удаа сунгаж болох нөхцөлтэй гэнээ.
Дээрх хуулиудын хэрэгжилт, Бүгд Найрамдахчуудын таалалд нийцүүлэхийн тулд, Холбооны Засгийн Газраас хэрэгжүүлэх хилийн зурвас хамгаалах болон хууль бус цагаачдад ажил олгосон эздийг шахах хөтөлбөрүүдийг хэрэгжсэний дараа эхлэнэ. БН-чууд 18 000 хилийн хамгаалагч шинээр бэлтгэх, 370 милл буюу 600-аад км хилийн хана босгох, болон ажилчдыг магадлан шалгах электрон системийг ажлын байранд нэвтрүүлэх ажлуудыг шаардаж байгаа.
Юутай ч дээрх тохиролцооны үр дүнд бичиг баримтгүй цагаачдын асуудлыг Сенатын Танхимд хэлэлцэхээр болоод байна. Хэдийгээр энэ асуудал хуулийн хүрээнд авч хэлэлцэгдэх нь болоогүй ч гэсэн ерөнхийлөгчийн болон бусад нөлөө бүхий улсуудын зүгээс дэмжигдэж байгаа гэсэн байна.
Нью-Жерсийн Демократ Сенатич Роберт Менендез (Sen. Robert Menendez (D-N.J.)): Тэдний “бид тохиролцсон” гэж хэлэх нь санаанд нийцэхгүй байна, гэж хэлснээс үзвэл Демократ намынхан энэ асуудал дээр эргэлзээтэй байна гэдэг нь харагдаж байна.
1965 оноос хойш хэрэгжиж буй хуулиар бол АНУ-д байхын тулд цагаачид ивээн тэтгэгчтэй хэрэгтэй гэсэн байдаг буюу гэр бүлийн гишүүд нь эсвэл ажил олгогч нь энд байгаа нөхцөлтэйгээр олгодог байна. Харин санал болгож буй хуулийн төслөөр цагаачдыг боловсролын түвшин, Англи хэлний мэдлэг, ажлын туршлага, болон гэр бүлийн холбоо гэсэн шалгуураар цэгнэх болоод байна.
Хоёр талууд бичиг баримтгүй цагаачдын талаар ингэж шаргуу ярилцаж байгаа нь ямар нэг өөрчлөлт цагаачлалын хуульд гарахын дохио болов уу гэж таамаглаж байна. Юутай ч ирэх долоо хоногт Сенатын Танхимд болох хуралдаан яаж өрнөхийг хүлээе. Анхаарал тавьсанд баярлалаа,

Tuesday, May 1, 2007

Under the Eternal Blue Divine

It is the philosophy of Great Genggis (Chinggis) Khan of Mongolia. Every leap he made was by the willing of Eternal Blue Sky. the idea of this concept is that human is a part of nature; therefore, humans must act with the accordance of comtemporary environmental condition. This is not religious or premature thinking. He was great thinker of the time. He united all Mongol tribes into one and eventually could conquer many nations as well. the biggest known territory in human history is Mongolian Territory. only following divine summons, he succeeded as no body possibly could achieve. story will continue...

Tuesday, April 3, 2007

WEBSITE ASSIGNMENT - THREE

Nowadays, mini hydropower stations are becoming popular energy source whereever there is water flowing. Mongolian government is feverish on that and encouraging this idea. there are few concerns I have are 1) who the experts are going to be, 2) it is really boosting nation's economics, and 3) how the environmental issues are being taken care of.
As a developing country, everything new built seems exciting, yet how long this excitement last is questionable. We must have environmental experts in our government to develop the country sustainably. In my experience of GWU Environmental program is that Energy and Environmental issues can not be distinguished in a sense of sustainable development. Thus, my proposal today is under government's environmental rule how finance driven-energy sector can grow. Looking at new Law on Renewable Energy, this law is missing some important points which I mentioned above. My proposal is to fill that gaps. this is the link new law can be found: http://www.nrec.mn/?page=tender&lang=en&select=3 Thanks for your attention.

Tuesday, March 6, 2007

Change it! Please

Today, Mongolian government has to change its picture of energy sector. Most people in the government are still not familiar with alternative energy sources than coal combusting-old fasion technology. Therefore, Mongolian energy industry is facing difficulties of not enough investment, competitiveness, and stability. Private sectors should be involved into energy industry in-depth and the government must implement market driven programs to promote energy industry in Mongolia.

The fact that only few power plants with relatively high capacity are operating by combusting coal is economically and environmentally not correct mechanism-today. Also distribution system from one source to dispersely distributed small population in widely stretched land is costly to take care of. Moreover, winter is a big factor that affect energy management in the country. Cold and long winter time is the real challenge to meet energy needs. Thus, it is crucial to introduce energy-efficient technologies to from industries to families. Mongolia is well-known by its blue-sky, so solar energy is an good approach to meet energy demand not only in the urban area but also in rural provinces in far.

Please give comments to develop future discussions.