Wednesday, July 30, 2008

Америкт: АНУ-ын Байгаль Хамгаалах Агентлаг

Америкийн байгууллагуудыг танилцуулах булан нээж байна. Бид мэддэг юм шиг л сайхан яваад байдгаас чухам юу хийдэг яадаг талаар мэдээлэл мөхөс байдаг. Энэ нь Монгол хүний хэнэггүй бас мэдмэр зантай холбоотой ажгуу.

US EPA (Environmental Protection Agency) буюу АНУ-н байгал хамгаалах засгийн газарын агентлагийг танилцуулж байна. Энэ байгууллага байгаль орчин болон хүн ардын эрүүл мэндийг хамгаалах зорилттой байгууллагдсан. 1970 онд АНУ-ын конгрессээр баталсан Байгал Орчны Үндэсний Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан энэхүү агентлаг нь эрдэм шинжилгээ, техник технологи, инженер, боловсролын болон хуулийн мэргэжлийн нийт 17 мянган ажилчидтай. Агентлагийн даргыг нь АНУ-ын ерөнхийлөгч томилдог. Өнөөдөр Америкт EPA (И Пи Эй) -ийн үйл ажиллагаа маш чухал ач холбогдолтой бөгөөд засгийн газрын бусад байгууллагуудыг ч чичрүүлдэг. Ойрын үед Батлан хамгаалах яам (Пентагон) тай цэргийн бааз дахь хортой хаягдалаа цаг тухайд нь цэвэрлэхгүй байгаа учир EPA-аас шаардах бичиг авсан талаар Америкийн сонин хэвлэлүүд нилээд шуугиж байна. EPA-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.epa.gov сайтаар орж сонирхоно уу.

Tuesday, May 6, 2008

Монгол Хөгжил: Хадаасны Үлгэр

Даанч хээгүй Монгочууд бид урдхаа харахаас биш ардаа үлдэж буй мөрөө хардаг билүү. Энэ тухай нэг ийм үлгэр байдагийн

Байнга л хэрэг төвөг тарьж, хавийнхаа нэгнийг гомдоож байдаг хүүдээ аргаа барсан аав нь нэг өдөр:
Миний хүү хүн гомдоох тоолондоо өрөөнийхөө ханан дээр хадаас хадаж байгаарай, гэж хэлжээ. Өдөр ирэх болгон өрөөнийх нь ханан дээрх хадаас хэрхэн нэмэгдэж байгааг хараад хүн гомдвол ямар болохыг ухаарчээ. Тэгээд аавдаа очиж хадаасны тухай бас өөрийхөө сэтгэгдэлийг аавдаа хэлэхэд, хадаасаа хананаасаа суглах цаг болжээ гэж аав хариулсан байна.
Тэгээд хүү хүн гомдоохгүй биеэ байхаар шийдэж тэр тоолондоо нэг хадаас авч хаядаг болжээ. Хэдийгээр ханан дээрх хадаас нь цөөрсөн ч гэсэн үлдсэн мөрийг нь харахад сэтгэлд нь их л таагүй санагддаг байж. Энэ удаад хүү ааваараа хэлүүлэх бус өөрөө санаачлагаараа хүн баярлуулахыг санаачилж тэр тоолондоо хадааснаас үлдсэн мөрөө бөглөдөг болжээ.

Saturday, April 19, 2008

Монгол Хөгжил: Дэлхийн Өдөр


Хэдхэн хоногийн дараа буюу 4 сарын 22нд Дэлхий даяараа Дэлхийн Өдрийг тэмдэглэх гэж байна. Анх 1969 онд АНУ-ын Сенатор ГэйЛорд Нелсон энэ өдрийг бүх нийтээрээ байгаль орчноо хамгаалах болон хамгаалахын ач холбогдлыг дэлгэрүүлэх гэж уриалж тэмдэглээд энэ нь Дэлхийн Өдөр болж уламжлан өргөжсэн байна. Дэлхийн Өдрийг өнөөдөр өндөр хөгжилтэй орнууд л тэмдэглэж байгаа нь байгаль орчны асуудал ямар хэмжээнд байгааг харуулж байна. Нэгэнт Дэлхийн жишигт хүрэх гэж эрмэлзэж байдаг манайх шиг орны хувьд энэ өдрийг тэмдэглэхийн ач холбогдол дотооддоо болон олон улсад ач холбогдолтой байх болно. Энэ өдрийг тэмдэглэх нь зүгээр нэг баяр гээд хөөрөөд өнгөрөх биш байгууллагууд болон албан газрууд зохион байгуулалттайгаар бүтэн жил байгаль орчинд хийсэн ажлаа сурталчлах хэрэгтэй байна.

Уламжлалаа бодсон ч тэр өнөөгийн байгаль орчны байдлыг бодсон ч тэр Бидний хөдлөх цаг болсон гэж би дотроо бодож байна. Харин байгаль орчны асуудлыг шийдвэрлэх ажлыг заавал зохион байгуулалттай хийхгүй бол Дэлхийн Өдөр биш болно шүү. Энэ ажлыг дэмжиж санаа сэтгэл нийлүүлэх хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн болон байгууллагыг уриалж байна.

Сайн Санааны Үүд Дэлгэрэх Болтугай.



Sunday, April 13, 2008

Монгол Хөгжил: Амьдрах Урлаг


Өнөөдөр Монголд ер нь өөрийгөө хөгжүүлэх арга хэмжээ бага явагдаж байгаа. Урьд нь өтгөс буурлуудаасаа амьдрах ухаанаа сураад авчихдаг байсан. Өнөөдрийн нийгэмд харин хөгшдийн маань энэ үүрэг нилээд хойш тавигдаж залуучууд толгой мэдэн өөрсдийнхөө замналаар замнана.
Амьдрах Урлаг буюу Art of Living гэж олон улсын ашгийн бус байгууллага энэ талаар нилээд эрчимтэй бас нааштай үр дүнтэй ажилладаг. Энэ байгууллагын явуулдаг хичээлээр хүн биеэ авч явах талаар мэдлэг олж авдаг. Энэ сургалтыг Монголд нилээд амжиллтай явагддаг талаар бусад орны энэ сургалтыг мэддэг улсууд сайшаан ярьдаг. Тэгхээр үүнийг уншигч та энэ талаар мэддэг бол мэддэггүй нэгэнд дуулгаарай. Хэрвээ мэддэггүй бол мэддэг нэгнээс асуух болон өөрөө яваад үзэх гэх мэт олон сонголт таньд байна. Хэрвээ та гадаад оронд амьдардаг бол http://www.artofliving.org/ хаягаар орж өөрийн ойролцоох сургалтанд бас хамрагдаж болно. Та бүхэнд сайн сайхныг хүсье.

Monday, March 17, 2008

Монгол Хөгжил:Бидний Баялаг

Би байгаль орны мэргэжилтэйн хувьд баялагийг зөв зарцуулах нь хүн ба байгалийн зохистой харьцаа гэж ойлгож явдаг. Одоогийн улс төрийн хүчнүүд, байгалийн баялагийг зохистой зарцуулах талаар нэг л олигтой шийдэл гаргахгүй байгаад гайхаад барахгүй. Нээрээ л Монголын иргэн бид баялагаа эзэмших ёстой гээд байгаа юм бол яагаад эзэмшүүлдэггүй юм бээ л гэж. Миний бодлоор хүүхэд болон шинэ өрх бүрт бэлэн мөнгө олгохын оронд, нүүрснийг нь өнөөх туршаад дуусдаггүй утаа бага гаргадаг нүүрсээ бүрэн шатаадаг зуухаа үнэгүй тараагаад өгчихвөл одоо бид баялагаа эзэмшиж байна гэж хэлэхсэн. Тэгснээр хонхорт маань хурах утаа ч багасах магадлал байна. Энэ санааг уул нь нааштай авч хэлэлцэх юм бол ирэх жилийн өвлийг багахаан утаатай өнгөрөөх магадлал байгаа юм. Өшөө цааш нь яриад байвал хэлэх үг байна. Гэхдээ мэргэн ардын ухаан миний энэ удаагийн бичлэгийг хэрхэхийг сонирхож байна. Та бүхнийг үндэсний үзэл гаргаж энэ сэдвээр хариу ирүүлэхийг хүсье! Мөн та өөрийн блогтой бол надад ирүүлж өөрийн санаагаа хуваалцахад таатай байх болно.
Хүндэтгэсэн Гана

Monday, January 28, 2008

Монгол Хөгжил: Байгаль Орчноо Хамгаалъя

Монголчууд бид өвгөд дээдсээсээ уламжлалтайгаар байгальтай зохистой харьцах талаар тогтсон заншилтай үндэстэн. Ийм үндэстэн Дэлхий дээр Монголоос өөр байхгүй гэж хэлэхэд болхоор байсан. Гэтэл өнөөдөр бидэн шиг байгалаа хайхардаггүй улс орон байхгүй болжээ. Энэ байдлыг сэргээх зорилгоор улс төрийнхөн, эрдэмтэн мэргэд бусдад ихээхэн нөлөөтэй байдаг өнөөх рок попынхон ч бас идэвхтэй хичээнгүй байвал яасан юм бээ л гэж.
Тэгхээр энэ ажлыг нэг улиг болгох бус үндсэрхэг үзэл дээр тулгуурлан хөгжүүлэх тийм арга замыг бодох хэрэгтэй. Хэрвээ байгаль орчин чинь бохир, хүн ард чинь дорой байвал үндэстэн гэж дуудахад хэцүү санагдаж байна. Тэгхээр залуучууддаа буурлуудаасаа суралцаж хойч үеэ хүмүүжүүлэх хөдөлгөөн эхлүүлээрэй гэж уриалж байна. Ирж буй Цагаан Сар гэдэг баяр бол зохих хэмжээгээр бидний байгальтайгаа хэрхэн уялдаатай байдагийг илтгэж байгаа хэрэг. Таны сэтгэл ариун ухаан саруул байж эв нэгдэлийг эрхэмлэж явахыг ерөөе. Сар Шинэдээ Сайхан Шинэлээрэй.