Monday, July 9, 2007

Шинэ Зууны Анхны Аллага


11 дүгээр сарын 17нд Төв Лондонгын Их Сургуулийн Эмнэлэгийн онцгой тусламжийн тасагт хүргэгдэж ирсэн 9 дүгээр өрөөний өвчтөн сул дорой ч сэрэмжлэхээр байсан. Хоёр долоо хоногийн турш тэрээр маш хүнд шингэний алдаж, бөөлжиж байв. Гэр бүл болон найз нөхдийн дэмжлэгтэйгээр хамаг хэрэгтэй эрхтнүүдийг нь хайр найргүй гэмтээсэн энэ аймшигт өвчинтэй тэмцсэн байна. Эмч нар ч аль хэдийнэ хоолны хордлого эсвэл дотор эрхтэний өвчин биш болохыг хараад мэдэж байв. Тэгтэл түүний цусан дахь цагаан бөөмийнх нь тоо хэт багасч бараг үгүй болж ирэхэд үс нь унж эхлэсэн байна. Тэрээр цацрагаар хордсон болох нь тодорхой болсон. Гэвч Гейгерийн тоолуур цацраг байгааг илрүүлж чадсангүй гэж тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Джофф Беллиган хэлээд өвчний онш тодорхойгүй гэж тодорхойлжээ.
Эмч нарыг тэнд өвчтөний байдлыг тодорхойлох зуур 9 дүгээр тасгийн өвчтөн Александр Литвиненко аль хэдийнэ өөрийгөө хордсон гэж оношложээ. Холбооны Аюулгүй Байдлын Алба буюу хуучнаар КГБ-н Офицер байсан түүнийг Оросын Ерөнхийлөгч Владимр Путины өрсөлдөгч гэдэг ба энэ аллагыг Кремлийн даалгавар гэдэгт тэрээр итгэлтэй байв.
Тийм ч хурц байгаагүй цацрагийн хордлого маш богино хугацаанд санаанд оромгүйгээр хурцадсан ганц тохиолдлыг Британийн судлаачид тус орны эрүүл ахуйн байдалд хор учруулж болзошгүй гэж санаа зовж байна. Литвиненко өөрийг нь алж байгаагаас гадна түүний шүүмжлэлийг системтэйгээр устгаж буйд нь Кремлийг буруутгаж байна. Төгсгөлд нь ганц хүний аллага ирээдүйн хүн төрөлхтөний хаашаа явж байгааг харуулсан хэрэг болжээ. (үргэлжилнэ)