Tuesday, November 20, 2007

Монгол Хөгжил: Санал Бодол

Миний бие Монгол Хөгжил сэдвээр түрүүн хэсэг авсан. Харин одоо тэр материаллаг харагдмал байдлаа хэрхэн сайжруулах талаар өөрийн бодолтой явахыг санал тавьж байна. Хэрэв та энэ талаар санал нэгтэй байгаа бол найз нөхөдтэйгээ яриа өрнүүлээд ямар нэгэн зүйл бүтээх тухай эсвэл тийм зүйлд гар бие оролцох тухай гээд цаашаа ургуулан бодохыг санал болгож байна л гэж. Та ажлынхаа алжаалыг тайлаад суухдаа архиа уугаад суухдаа ганцаар жолооны ард суухдаа ажил дээрээ ганцаардаж суухдаа нэг ингэх юмсан гээд л бодвол хичнээн сайхан гэж.
Монголчууд бид 1000 удаа хэлсэн худал биелдэг гэж цээрлэдэг. Хэрвээ нээрээ тэгдэг бол та Монгол орноо би хөгжүүлж чадна гээд л худлаа бодоод яв л даа. Яаг таны бодож байгаагаар чинь хөгжиж л таараа. Харин та " би тэр хөгжлийг ч арай үзэхгүй" гэж бодож байвал тэр цэвэр таниас хамаарах асуудал.
Бид энд ирснээрээ Монголын эдийн засгийг ёстой нөгөө алаг тарлангийн сүүний аж ахуй гэдэг шиг л тэтгэж байгаа. Бид Монголоо хөл дээр нь тогтоож байна, арай унагаалгүй. Тэгхээр өөрөөр нь зогсоох талаар та бид юу хийх ёстой вээ гэдэг талаар бодоцгооё ярилцацгаая.
Үүнд битгий л "за, төрийн төлөө огтоно" гэсэн бодлоор эсвэл "чи юу чаддын" эсвэл "оо би л ганцхан чадна" гэж л битгий цагаа үрээрэй. Танд гарч байгаа зав чөлөө дэмий үг болгоноо Эх Орон Элгэн төрөлдөө зарцуулаачээ л гэж байна. Та бүхний санал нэг болж чадвад өөрөөр хэлбэл 1000 давтагдаж чадвал бид тэнд хүрэхэд ойртоод л байна гэсэн үг. Таны үгийг бусад чинь заавал сонсох ёстой. Тэгэхгүйгээр таныг чухам юунд гутраад архи уугаад байгааг, юу бодоод үс чинь цайраад байгааг, юунд бухимдаад сэтгэл чинь тогтворгүй байгааг бусад чинь мэдэх ёстой хүн чинь мэдэхгүй хэвээрээ л үлдээд байна.
Санал бодлоо гэхдээ чөлөөтэй байлгахыг санаж байгаарай. Битгий нэг л зүйлд санаагаа зовоо. Санаагаа юм болгонд зовоо. санаа чинь зовох гэж л танд заяасан. Тэгхээр та үүнийг бүрэн ашиглаж чадвал өөрөөр хэлбэл санаагаа хэдий их зүйлд хуваарилж чадна та өөрийнхөө нүдийг хэр боолттой байсныг мэдрэх болно.

Би одоо болтол өөрийн бичлэгүүдийн талаар санал бодол хүсэлт няцаалт мяалалт аваагүй байгаагаа юу гэж ойлгох вээ. хэрвээ та энэ бичлэгийг энэ хүртэл унжсах бол доор байгаа COMMENT товч дээр дараад өөрийн саналаа нэмэх хасах тэмдэгээр ч хамаагүй үлдээхийг гуйяааа. Ёсолсон Ганаа

Thursday, November 8, 2007

Монгол Хөгжил


Монголчууд бид Дэлхийн хөгжлөөс хэр хоцорч байгаагаа үргэлж гайхдаг. Харин Дэлхийн хөгжил гэж чухам юуг хэлээд байгааг хэн нэгэн хүн тодорхойлж хэлсэн билүү л гэж. Хөгжлийг ганц Дэд бүтцээр төлөөлүүлж бодох ёсгүй. Монгол Орон маань дэд бүтэц буюу материаллаг хөгжил л жаахан тааруухан болхоос бид чинь өөрийн гэсэн газар нутагтай, соёл иргэншилтэй, үндэс угсаагаа хадгалж яваа, төртэй бол төртэй хуультай бол хуультай ард түмэн. Энэ зургаар жишээ харуулахад, Тэмүүжинг хичнээн их зовлогыг нь зовоосон ч тэрээр сэтгэл зүрхээрээ тэвчин өнгөрүүлж өнөөдрийн биднийг энэ замд хөтөлжээ. Өөрөөр хэлбэл Энэ хүүгийн хүзүүнд зүүсэн дөнгө бол зөвхөн цаг зуурынх. Үүнийг хүзүүндээ хэр удаан байлгах нь хувь хүн таны таалал. Миний харж байгаа өнцөгөөс харвал Монголчууд дэлхийн хөгжлөөс хол тасраагүй гэж хэлмээр байна. Иймд санаа зовох зүйл маань тийм ч их биш, зөвхөн дэд бүтэц буюу нүдэнд харагддаг материаллаг хөгжил л юм. Одоо дэд бүтцээ яаж хөгжүүлэх вээ гэж. Бид "биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэж яаг ийм дараалалтайгаар хэлдэг. Энэ бол түрүүн миний хэлсэн соёл иргэншил гэдэг нь юм. Бид өөрсдөө материаллаг болон оюунлаг хөгжлийг болон түүнд хүрэх замыг аль хэдийн томъёолчхоод тэрнийгээ хэрэгжүүлж өгөхгүй байна. Миний санахаар аль нэг 10 жилийн хичээл дээр нийгмийг бүрдүүлэгч хамгийн эхний нэгж гэдгээр хувь хүнийг, тэгээд гэр бүл гэх мэтчилэн бүрдүүлсэн байдаг. Энэ томъёолол чинь нөгөө биеэ зас гэрээ зас төрөө зас гээд байсантай яаг таарч байна. Ингэхээр иргэн та өөрийгөө засахад л улс оронд маань таны хүсээд байгаа барууны хөгжил өөрөө давхиад ирнэ. Харин сануулж хэлэхэд хөгжилд хүрэх зам таны үндэс угсаатай адил ариун байх хэрэгтэй. Сайн сайхныг хүсье.