Америкийн байгууллагуудыг танилцуулах булан нээж байна. Бид мэддэг юм шиг л сайхан яваад байдгаас чухам юу хийдэг яадаг талаар мэдээлэл мөхөс байдаг. Энэ нь Монгол хүний хэнэггүй бас мэдмэр зантай холбоотой ажгуу.
US EPA (Environmental Protection Agency) буюу АНУ-н байгал хамгаалах засгийн газарын агентлагийг танилцуулж байна. Энэ байгууллага байгаль орчин болон хүн ардын эрүүл мэндийг хамгаалах зорилттой байгууллагдсан. 1970 онд АНУ-ын конгрессээр баталсан Байгал Орчны Үндэсний Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан энэхүү агентлаг нь эрдэм шинжилгээ, техник технологи, инженер, боловсролын болон хуулийн мэргэжлийн нийт 17 мянган ажилчидтай. Агентлагийн даргыг нь АНУ-ын ерөнхийлөгч томилдог. Өнөөдөр Америкт EPA (И Пи Эй) -ийн үйл ажиллагаа маш чухал ач холбогдолтой бөгөөд засгийн газрын бусад байгууллагуудыг ч чичрүүлдэг. Ойрын үед Батлан хамгаалах яам (Пентагон) тай цэргийн бааз дахь хортой хаягдалаа цаг тухайд нь цэвэрлэхгүй байгаа учир EPA-аас шаардах бичиг авсан талаар Америкийн сонин хэвлэлүүд нилээд шуугиж байна. EPA-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.epa.gov сайтаар орж сонирхоно уу.
Wednesday, July 30, 2008
Subscribe to:
Posts (Atom)
