Thursday, December 6, 2007

Тухай: Art of Living буюу Амьдрах Ухаан



Амьдрах Ухаан буюу Art of Living ын тухай өөрийн мэдхээрээ танилцуулъя. Саран багш гэж олноо танил болсон нэгэн эмэгтэй Монголд энэ ажлыг маш сайхан дэлгэрүүлж яваа хүн. Амьдрах Ухаан дасгалыг идэвхтэй сайн хийснээр хүн өөртөө агуулагдаж байгаа хор, бохир буюу стресс гэдэг зүйлээс салдаг байна. Шри Шри Рави Шанкар гэдэг их багш эртний Энэтхэгийн Иога- амьсгалын дасгалыг 25 жилийн турш Дэлхийн олон оронд оронд хүмүүст заан хүртээж яваа. Шри Шри багшийн маань энэ ажиллагаа зөвхөн дасгал заагаад зогсохгүй олон улсын байгууллага болон ажиллаж Хүн Чанараа Дээдлэх буюу “Promoting Human Value” гэсэн уриатайгаар одоогоор 130 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон өргөжсөн.
Америкт ажиллаж амьдарч байгаа Монголчууд маань олон янзын шалтгаанаар хүссэн ч Амьдрах Ухааны дасгал явах боломжгүй байдаг. Зав гаргаад явах хүсэлтэй ч хэлний бэрхшээлтэй улсууд бас мэр сэр байдаг. Тэгээд би өөрийн бололцоогоороо тэдгээр улсуудад бас тусалчих санаатай энэ санааг гаргасан юм. Энэ ажиллагааны эхний хэсэг болгож улсуудаас судалгаа хэлбэртэй санал асуулга явуулсан. Одоогоор 10 гаруй хүн оролцох хүсэлтэйгээ хэлээд байна. Гэхдээ би энэ байдлыг цаашаа танилцуулж, сайн багш олж Монголчууддаа хичээл явуулах талаар яаралтай шийдвэр гаргая. Сануулж хэлэхэд энэ ажиллагаа ямар нэгэн мөнгөн эсвэл хувийн ашиг сонирхолын төлөө биш шүү. Хэрвээ та энэ талаар өөрийн гэсэн бодолтой явдаг бол саналаа эсвэл хэлэх гэсэн зүйлээ дараах хаягаар явуулна уу.
bgtulga@yahoo.com Цаг гарган уншсанд баярлалаа

No comments: