Saturday, April 19, 2008

Монгол Хөгжил: Дэлхийн Өдөр


Хэдхэн хоногийн дараа буюу 4 сарын 22нд Дэлхий даяараа Дэлхийн Өдрийг тэмдэглэх гэж байна. Анх 1969 онд АНУ-ын Сенатор ГэйЛорд Нелсон энэ өдрийг бүх нийтээрээ байгаль орчноо хамгаалах болон хамгаалахын ач холбогдлыг дэлгэрүүлэх гэж уриалж тэмдэглээд энэ нь Дэлхийн Өдөр болж уламжлан өргөжсэн байна. Дэлхийн Өдрийг өнөөдөр өндөр хөгжилтэй орнууд л тэмдэглэж байгаа нь байгаль орчны асуудал ямар хэмжээнд байгааг харуулж байна. Нэгэнт Дэлхийн жишигт хүрэх гэж эрмэлзэж байдаг манайх шиг орны хувьд энэ өдрийг тэмдэглэхийн ач холбогдол дотооддоо болон олон улсад ач холбогдолтой байх болно. Энэ өдрийг тэмдэглэх нь зүгээр нэг баяр гээд хөөрөөд өнгөрөх биш байгууллагууд болон албан газрууд зохион байгуулалттайгаар бүтэн жил байгаль орчинд хийсэн ажлаа сурталчлах хэрэгтэй байна.

Уламжлалаа бодсон ч тэр өнөөгийн байгаль орчны байдлыг бодсон ч тэр Бидний хөдлөх цаг болсон гэж би дотроо бодож байна. Харин байгаль орчны асуудлыг шийдвэрлэх ажлыг заавал зохион байгуулалттай хийхгүй бол Дэлхийн Өдөр биш болно шүү. Энэ ажлыг дэмжиж санаа сэтгэл нийлүүлэх хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн болон байгууллагыг уриалж байна.

Сайн Санааны Үүд Дэлгэрэх Болтугай.



No comments: