Saturday, April 19, 2008

Монгол Хөгжил: Дэлхийн Өдөр


Хэдхэн хоногийн дараа буюу 4 сарын 22нд Дэлхий даяараа Дэлхийн Өдрийг тэмдэглэх гэж байна. Анх 1969 онд АНУ-ын Сенатор ГэйЛорд Нелсон энэ өдрийг бүх нийтээрээ байгаль орчноо хамгаалах болон хамгаалахын ач холбогдлыг дэлгэрүүлэх гэж уриалж тэмдэглээд энэ нь Дэлхийн Өдөр болж уламжлан өргөжсэн байна. Дэлхийн Өдрийг өнөөдөр өндөр хөгжилтэй орнууд л тэмдэглэж байгаа нь байгаль орчны асуудал ямар хэмжээнд байгааг харуулж байна. Нэгэнт Дэлхийн жишигт хүрэх гэж эрмэлзэж байдаг манайх шиг орны хувьд энэ өдрийг тэмдэглэхийн ач холбогдол дотооддоо болон олон улсад ач холбогдолтой байх болно. Энэ өдрийг тэмдэглэх нь зүгээр нэг баяр гээд хөөрөөд өнгөрөх биш байгууллагууд болон албан газрууд зохион байгуулалттайгаар бүтэн жил байгаль орчинд хийсэн ажлаа сурталчлах хэрэгтэй байна.

Уламжлалаа бодсон ч тэр өнөөгийн байгаль орчны байдлыг бодсон ч тэр Бидний хөдлөх цаг болсон гэж би дотроо бодож байна. Харин байгаль орчны асуудлыг шийдвэрлэх ажлыг заавал зохион байгуулалттай хийхгүй бол Дэлхийн Өдөр биш болно шүү. Энэ ажлыг дэмжиж санаа сэтгэл нийлүүлэх хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн болон байгууллагыг уриалж байна.

Сайн Санааны Үүд Дэлгэрэх Болтугай.



Sunday, April 13, 2008

Монгол Хөгжил: Амьдрах Урлаг


Өнөөдөр Монголд ер нь өөрийгөө хөгжүүлэх арга хэмжээ бага явагдаж байгаа. Урьд нь өтгөс буурлуудаасаа амьдрах ухаанаа сураад авчихдаг байсан. Өнөөдрийн нийгэмд харин хөгшдийн маань энэ үүрэг нилээд хойш тавигдаж залуучууд толгой мэдэн өөрсдийнхөө замналаар замнана.
Амьдрах Урлаг буюу Art of Living гэж олон улсын ашгийн бус байгууллага энэ талаар нилээд эрчимтэй бас нааштай үр дүнтэй ажилладаг. Энэ байгууллагын явуулдаг хичээлээр хүн биеэ авч явах талаар мэдлэг олж авдаг. Энэ сургалтыг Монголд нилээд амжиллтай явагддаг талаар бусад орны энэ сургалтыг мэддэг улсууд сайшаан ярьдаг. Тэгхээр үүнийг уншигч та энэ талаар мэддэг бол мэддэггүй нэгэнд дуулгаарай. Хэрвээ мэддэггүй бол мэддэг нэгнээс асуух болон өөрөө яваад үзэх гэх мэт олон сонголт таньд байна. Хэрвээ та гадаад оронд амьдардаг бол http://www.artofliving.org/ хаягаар орж өөрийн ойролцоох сургалтанд бас хамрагдаж болно. Та бүхэнд сайн сайхныг хүсье.